Хүүхэд зодсон ”Энэрэл” төвийн багшийн хэрэг шүүхэд шилжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 03

Орхон аймгийн Прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт байрлах  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  “Сэлэнгэ” амралтын баазын харъяа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулжээ. Тэрээр 2014 оны 03 сарын 08-ны өдөр тус төвийн сурагч О.Бямбадоржийг “цэвэрлэгээ хийсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан юм.

Аймгийн прокурорын газраас Ц.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2014 оны 06 сарын 27-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхэд  харъяаллын дагуу шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top