Дуу цахилгаантай бороо орно

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 04

Нутгийн зүүн өмнөд хэсгээр багавтар үүлтэй , бусад нутгаар  үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ,  Оройдоо  түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Дарал төдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top