Манай улсын зах зээлд олон жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ноёрхолоо тогтоосон “Монос фарм трейд”-ын гаднаас оруулж ирдэг эм болон монголдоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь чанарын шаардлага хангаагүй, улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан тохиолдол нэлээд хэд хэдэн удаагийн хяналт шалгалтаар илэрч байсан. Хамгийн сүүлд гэхэд л “Монос” эмийн үйлдвэрийн 20 граммаар савласан 10 хувийн стрептоцидтой тос, мөн хэмжээтэй, хоёр хувийн салицилтэй тос, 20 граммын вазелины хүчинтэй хугацаа тодорхойгүй байсан учраас уг бүтээгдэхүүнийг хураасан гэж МХЕГ-аас мэдээлжээ.
Мөн “Монос”-ын сүлжээ эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мянган төгрөгийн үнэтэй дөрвөн ширхэгтэй “Америк виагра” манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй юм билээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Монос фарм трейд ХХК францын Pfizer PGM үйлдвэрээс 50,100мг тай виаграг оруулж ирэхээр 2015 оны 11.02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар бүртгэлтэй байгаа. Өөр виаграгийн төрлийн эм бүртгүүлээгүй байна. Энэ төрлийн эм Америкаас орж ирдэггүй. Америк гэж байгаа бол хятадаас орж ирсэн хуурамч байх магадлалтай” гэсэн.
Манай улсад эмийн хяналт дэндүү сул байна. Хоол хүнс, тэжээл, эм бэлдмэлээр иргэдийн эрүүл мэндийг хордуулж, тухайн улсын үндэсний аюулгүй байдалд халдаж болдог. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг чухал асуудалд холбогдох байгууллагууд яагаад анхаарлаа хандуулахгүй, дорвитой хяналт шалгалт оруулахгүй байна вэ.

Сэтгэгдэл ( 15 )
Mungu olj bwal ter ulsiin ayulgvi bdl ntr bol hamagvi bolson tsag ym shig bnaa uudgvi amin huwia hicheesen uruwdultei amitad delhiigees zailaasaa
arai dendej bna ene okhiniig suiiakh kheregtee ter battulgiig bariach kharj l baya
Erdenechimeg khudlaa arkhi tamkhi yariad khortoi emiin naimaagaa nuudag zalitai avgai baina daa...
er n monos ch geltgui buh eniin naimaachdiig saiin shalgaj neg togtson une hanshtai bolgmor ymdaa erdenechimeg gishuunee.emnuud n orson gazar bolgon oor oor unetei oor ooriin amandaa orson unee l heleh ym.
monos hudlash de reklam surtalchilgagara ard tumniig huurad bas vilchluulh gd orhod yarwaisan yumnuud.nairlaga tunga ch medehgvi.monos geltgvi er ni emin baigulga hetsuu de
Erdenechimegt ni heleech
eh survaljgui, undeslelgui zuiliig ingej tsatsaj baihaa bolih heregtei.
гадаад оруулж ирлээ хэмээгээд Хятадаас оруулж ирж эмийн салбарт нийлүүлдэг нь үнэн гэдгийг хууль хяналтынх нь тогтоомоор юм. Өөрсдөө авилгал авч хэлэх үггүй суусаар байгаа нь харамсалтай
bichej baigaa hun n ooriinhoo neriig utastai bicheed yavuuldaa. hudlaa medeelel taraagaad baihiin
eh survalgju hudlaa medeelel