МХЕГ-ын байцаагч нар ашиг сонирхлын зөрчилтэй байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 04

АТГ-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ашиг сонирхлыг зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчигдсөн байна.

Тухайлбал дээрх хууль хэрэгжээд хоёр жилийн нүүр үзэж байгаа ч одоог хүртэл нэг ч байцаагч мэдэгдэл тайлбар гаргаагүй гэнэ.  Байцаагч аливаа шалгуулагч аж ахуй нэгжүүдтэй ямар нэгэн байдлаар ах дүү, анд нөхрийн холбоотой бол  мэдэгдэл тайлбарыг хийдэг бөгөөд ингэснээр тухайн шалгалтад оролцуулдаггүй аж.

Түүнчлэн шалгалтын явцад байцаагч нар нэг салбарыг 10 гаруй жил хариуцан ажилласан болон хувьдаа цэцэрлэг, цайны газар, эмийн сан ажиллуулдаг зэрэг олон ашиг сонирхлын зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс АТГ-аас тэдгээр зөрчил дутагдалыг арилгах, хууль тогтоомжийг биелүүлэн ажиллах шаардлага бүхий албан бичгийг НМХГ-т хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (182.160.0.32) 2025 оны 03 сарын 13

НМХ-ийн СӨБ-ийн байцаагч Нэргүйг солих хэрэгтэй. УБ-ын бүх эрхлэгч нараас нууц санал авбал их юм илэрнэ дээ. тррийн нэрийг барьж ямар аймаар муухай зүйл хийдэг гээч.

1  |  0
irgen(103.26.195.132) 2025 оны 03 сарын 13

Zuvhun baitsaagchyn tsalingaar yah amidrahav dee yadahdaa tsainy gazar ajilluuldag hamaatanaa yahav ter teneg huulia bags zereg uurchlmuur yum turd ajillaad turj uh gesentei adilhan huulidaa

1  |  0
Top