“Гудамж” төсөлд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 05

Гудамж” төсөлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Гудамж” төслийн зориулагдсан хөрөнгөөс төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байх зөвлөмжийг гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр нь зарцуулах ёстой гэж үзжээ.Гэтэл уг төслийн хөрөнгөөс урсгал зардалд нэлээдгүй хэмжээний хөрөнгө зарцуулсан. Мөн 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдаж авсан байна.Эдгээр нь хууль тогтоомжид нийцэж буй эсэх асуудлыг шалгаж байгаа аж.Түүнчлэн “Самурай” бондын хөрөнгөөс 50 гаруй сая ам.доллар наана, цаана шилжиж гүйлгээ хийгдсэн асуудал байгаа. Энэ бас сэжигтэй байж болзошгүй учир үүнийг шалгаж байна гэж Мөрдөн байцаах албан дарга, ахлах комиссар Э.Амарбат мэдээлсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.169.49.137) 2025 оны 03 сарын 13

Yasan idej xandaggui novshnuud ve?????

1  |  0
Top