Хөшгийн хөндийн нисэх буудлын ажил шаардлага хангахгүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын ажлыг шалгалаа. Онгоц хөөрч, буух зурвасын барилга угсралтын ажлын техникийн шаардлагад суурийн доод үеийн ширхэглэлийн бүрэлдэхүүн тусгагдаагүй, цементээр бэхжүүлсэн суурийн нягтын хэмжээ стандарт хангахгүй байгаа нь шалгалтаар илэрлээ.

Нисэх онгоц хөөрч, буух зурвасын газар шорооны ажлыг ”Насны зам”, “Нэйшнл девелопер” компани, цутгамал хонгил байгууламжийг “Очир төв”, терминал, гүүрийг БНХАУ-ын “Сайноохидро бюро 9”, хөөрч, буух зурвасын цементээр бэхжүүлсэн суурьт, хучилтыг БНСУ-ын “Сунгдо Гонсол Сувон” компани гүйцэтгэж байна.
Энэ жил хөөрч буух зурвасын барилгын ажлын хүрээнд ухмалын болон далангийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн нисэх буудлын 261у/м терминал гүүрийн суурийн ажлыг эхлүүлээд байна.
Цаашид Төслийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх компаниуд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, барилгын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.25) 2025 оны 03 сарын 13

naran ulsynkhny khiiji baigaa zuiliig goldog khen be , ted nar standart zurchinu geji baikhguy ,

1  |  0
Top