315222 хүнд холбогдох хэргийг цагаатгажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил 1939-1945, 1956-1962 онуудад, 1989 оноос өнөөдрийг хүртэл хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжиж энэ хугацаанд цагаатгалын тасаг 315222 хүнд холбогдох 10162 хэргийг хилс зохиомол болохыг нь шалган тогтоож цагаатгасан байна.

1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль батлагдан гарснаар улс төрийн хилс хэрэг болон хэлмэгдэгч гэж хэн болохыг томъёолж хэлмэгдэгч түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөн олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгахтай холбоотой бусад асуудлуудыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бий болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top