Голомт банкны нийт харилцагчдийн анхааралд

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Голомт банк үндсэн бүртгэлийн системдээ баяр наадмын өдрүүдэд шинэчлэлт хийж, түрзогсолт хийх тул эрхэм харилцагч, карт эзэмшигчид та бүхэн санхүүгийн зохицуулалтаа урьдчилан хийнэ үү.Голомт банк дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч Инфосис компанитайхамтран үндсэн бүртгэлийн системээ шинэчлэх бэлтгэл ажлыг хангаж, баяр наадмын амралтынөдрүүдэд буюу 2014.07.10-наас 13-ныг дуустал хугацаанд бүрэн нэвтрүүлэлт хийх гэж байна.

 

Инфосис компанийн Финакл системийг Голомт банк үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрхарилцагчийн үйлчилгээний чанар өндөр түвшинд хүрэхийн зэрэгцээ системийн хэвийн найдвартай байдал олон улсын стандартад нийцэж, үйл ажиллагааны цар хүрээ улам тэлэх юм.

 

Энэхүү шинэ систем нэвтрүүлэлтийн үеэр Голомт банкны зарим үйлчилгээ доорхи хуваарийндагуу түр зогсолт хийх тул эрхэм харилцагчид та бүхэн энэ хугацаанд банкаар хийгдэхсанхүүгийн үйлчилгээ, төлбөр тооцоогоо төлөвлөж, зохицуулахыг хүсэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top