Наадмын тасалбар авах гэсэн иргэд хонож оочерлож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна. Харин наадмын нээлтийн ажиллагаа долдугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх юм.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өчигдөр /VII.06/-өөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлсэн байгаа. Тасалбар худалдаах цэгүүд өнөөдөр, маргааш мөн ажиллана. Тасалбарын үнийн тухайд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал, байршлаас хамаарч 16000, 20000, 24000 төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wowka(202.170.68.162) 2025 оны 03 сарын 13

shagchidni honoj bga bailgvide araichde

1  |  0
Top