Даралт ихэдсэнийг мэдэх арга

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 07

Цорын ганц найдвартай арга бол артерийн даралтаа хэмжих. Гэхдээ цусны даралт ихсэлт үүсэх эрсдэл байгааг илтгэх зарим шинж байх бөгөөд ойр ойрхон давтагдаж байгаа бол онцгой анхаарах шаардлагатай. Үүнд:
•    Толгой өвдөх, эргэх
•    Нүд эрээлжлэх
•    Нойронд муу болох
•    Дотор муухайрах, бөөлжих
•    Зүрх дэлсэх, өвдөх, амьсгаадах зэрэг болно.
Цусны даралт ихсэлтийн эхний шатанд дээрх шинж тэмдэгээс илрэхгүй ч байж болно. Иймээс уг өвчний хор илүү уршиг бөгөөд “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг юм. Өвчин үүсэж даамжрахаас сэргийлж, биеийн байдал хэвийн байсан ч цусны даралтаа тогтмол хэмжиж байх нь зайлшгүй шаардлагатай.
Цусны даралт чинь нэгэнт ихэсдэг болсон бол хуанли дээр өдөр бүр даралтаа тэмдэглэж байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top