Улаанбаатарт 20 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 08

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,  19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 9градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Дарал төдөртөө тогтвортой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top