Сурын харвааны шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 08

Долоодугаар сарын 7-ны өдөр болсон Урианхай сурын харвааны дүн гарсан байна. Нэгдүгээр байрт Урианхай сурын мэргэн, “Шинэ Налайх”, “Монбэт” багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж, урианхай сурын хошой мэргэний болзол биелүүлжээ.

Хоёрдугаар байрт Урианхай сурын хошой мэргэн, “Алдар” спорт хороо, Бригадын 016 анги, “Жем интернэшл” компанийн харваач Д.Мөнхгэрэл, гуравдугаар байрт “Хүч” спорт хороо, “АПУ трейдинг” компанийн харваач, Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү шалгарсан байна. Түүнчлэн дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Дуут сумын харваач Д.Чулуунбат, тавдугаар байрт  Ховд аймгийн Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар тус тус шалгарчээ.

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top