МУГЖ Д.Хүрэлээ сая төгрөг “хандивлалаа”

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 08

Жүжигчин Г.Ундармаа "Итгэлийн танхим" төслөө хэрэгжүүлж эхлэсээс хойш нэлээдгүй  хугацааг ардаа орхижээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа өөрийнхөн ажилд тусалж тусламжын гараа сунгаж, хандив өргөж байгаа байгууллага, хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлдэг. Энэ удаад түүнд жүжигчин МУГЖ Д.Хүрэлээ түүний сайн үйлсд хандив өргөжээ.Энэ талаар Г.Ундармаа "Шинэ долоо хоногийн шинэхэн өглөөг сайхан мэдээтэй эхлүүллээ. Найз нар минь гоё эерэг мэдээ уншчихаад ажилдаа эрч хүчтэй цоглог яваарай. Бас амжилт гаргаж, гайхамшгийг бүтээгээрэй. Урлагийн тайзнаа хамтран зүтгэгч байсан хайрлаж хүндэлж явдаг Хүрлээ ах маань Ах нь хийж байгаа ажлыг нь дэмжиж байна. Хүүхдүүдийн төлөө сайхан үйлсэд 1 сая төгрөг хандивлая гэлээ. Хошин урлагийн томоохон төлөөлөл болсон үзэгчдийн хайртай жүжигчин Хүрэлхүү ахдаа АЗ ХИЙМОРЬ, ЗАЯА БУЯН, АМЖИЛТ БҮХНИЙ ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.Урлагийн ЯНЖИНЛХАМ БУРХАН үүрд таныг ивээж байх болтугай гэж дүү нь ерөөе. Тандаа үнэхээр их баярлалаа" хэмээн нийтэлж цахим найзууддаа дуулгалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123456(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

jujigchin Hurlee say tugrug handivlahad hurlee

1  |  0
Top