Улаан ном шинэчлэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 08

Нэн ховор болон ховордсон амьтан ургамалыг бүртгэдэг Улаан ном гурав дахиа шинэчлэгдлээ. Анхны Улаан ном 1987 онд хэвлэгдэж, удаах нь 1997 онд шинэчлэгдэж байжээ. Үүнээс хойш 17 жилийн дараа дахин шинэлэгдэн хэвлэгдэв. Энэхүү Улаан номыг бүтээхэд 80 гаруй эрдэмтэд оролцож, амьтны хэсгийн хоёрнутагтан, мөлхөгчид, гар далавчтаны бүлгийг зохиоход МУБИС –ийн Амьтан судлал, экологийн тэнхмийн эрхлэгч дэд проф. М.Мөнхбаатар, профессор Х.Мөнхбаяр, докторант Ж.Ариунболд нар оролцсон байна. 2000 хувь хэвлэгдсэн шинэ улаан номонд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс гадна

шинээр Шилүүс, Суусар булга, Ойн булга, Хүрэн баавгай зэрэг 6 хөхтөн, Цагаан тогоруу, Усны нөмрөг бүргэд, Одой галуу, Ооч ёл, Манхин галуу үэрэг 18 зүйл шувуу, Эгэл загалмайт могой 1 зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтан нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top