Хамгийн хямд үнэтэй хэмээх тодотголтой Буян-Ухаа1 хорооллын байрны урьдчилгаа 30 хувийг төлж чадаагүй хүмүүс байрнаасаа татгалзахаас аргагүйд хүрсээр байна. Сугалаанд азтай байсан олон иргэн урьдчилгаа 30 хувиа төлж чадаагүйн улмаас 300 гаруй байр дахин суларчээ. Эдгээр байруудыг сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийн дунд дахин сугалаа явуулах замаар хуваарилахаар ТОСК-аас шийдвэрлэсэн гэнэ.
Ийнхүү Засгийн газрын дунд, бага орлоготой, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого байндаа тусч чадсангүй. Засгийн газар үнэхээр бага, дунд орлоготой хүмүүсээ орон сууцжуулахыг хүсч байгаа бол элдэв шалгуураа цөөлөх, зорилтот бүлгийн хүчрэхгүй байгаа урдчилгаа 30 хувийн босгыг зөөллөх алхам хийх учиртай. Өмнө нь 200 гаруй иргэн бүртгэлийн шалгуур хангаагүйн улмаас бүдэрсэн. Тэдгээр байруудыг төрийн албан хаагчдад шууд хуваарилахаар болсон билээ. Эзэндээ хүрч чадаагүй байрууд Монголын нийгэмд ядуурал хэр их газар авсныг гэрчилж байна. Иргэдийнхээ цалин орлоготой дүйцэхүйц хямд үнэтэй барилга барих, эсвэл иргэдээ байр авах хэмжээний орлоготой болгохын аль нэгийг хийхгүй бол Монголын нийгэмд ихэнх залуусын хувьд орон сууц мөрөөдөл хэвээр хоцорч байна. Барилга ихээр баригдаж байгаа ч түүнийг нь авч хүчрэх хүн ховор байгаа нь хөндүүр сэдэв боллоо.
Сугалаа энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнөө болох аж.

Сэтгэгдэл ( 1 )
shine zaluu ger buluuded ue damjcan xamgiin xymd zeel olgoj baij dundaac dooguur amidraltai ger buluud oron cuutsand orj chadna niigmiin daatualiin noxon 50 n xbiig olgox tuxai ix xurliin gishuun C Erdeneniin canaachlagiig xeregjuulj oron cuutsand orox ailuudad olgoj baij irged oron cuutstai bolno gexeec iim daramttai argaar bairand orno gebel butexgui ard tumnee bodoxod yadag um conguuli boloxoor l ard tumen xeregtei conguuliac xoish bol xereggui met xandax um