Энэ сарын 14-ныг хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 09

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас урсгал засварын ажил хийж байгаатай холбогдуулан нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг өдөр бүр хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Харин өнөөдрөөс эхлэн цахилгааны хязгаарлалтыг хийхгүй юм байна. Наадмын өдрүүдээр буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 14-ныг хүртэл хязгаарлахгүй болжээ.  Энэ талаар УБЦТС компаниас мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top