Т.Түвшинтулга оюутны дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 10

Унгар улсын Печ хотод үргэлжилж байгаа ХI дэх удаагийн оюутны ДАШТ-ний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэй 61, 70, 86, 125, эмэгтэй 48, 55 кг-ын жингүүдийн барилдаан болж, 61 кг-ын жинд барилдсан Т.Түвшинтулга оюутны дэлхийн аварга цол хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь Т.Түвшинтулга шигшээ барилдаанд Америкийн бөхтэй ширүүн барилдаан хийж, 12:11 онооны харьцаагаар ялалт байгуулав.

Т.Түвшинтулга энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлсэн нь жирийн хэрэг биш байсныг энэ амжилтаараа нотоллоо. Тэрээр эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд оюутны дэлхийн аварга цолыг хүртсэн дөрөв дэхь бөх боллоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Цэнджав /МУБИС, Налайх дүүрэг/ хүрэл медалийн төлөө барилдаанд ялагджээ. Ийнхүү манай бөхчүүд тэмцээний эхний өдөр хоёр хүрэл медаль хүртсэн бол өчигдөр алтан медаль хүртэж, тэмцээнийг үргэлжлүүлж байна.

 

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг  

1. Фумитака Моришита /Япон/

2. Владислав Петров /ОХУ/

3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /ҮБТДС, “Алдар” спорт хороо/

3. Матт МсДонуч /АНУ/

 

61 кг  

1. Түмэнбилэгийн Түвшинтулга /ҮБТДС, “Гацуурт-Олимп” клуб/

        АНУ-ын бөхийг 12:11 онооны харьцаагаар ялж алтан медаль авчээ.

2. В.Ж.Футрелл /АНУ/

3. Исмайл Авси /Турк/

3. Нургин Скрябин /ОХУ/

 

65 кг  

1. Селахатин Килцаляан /Турк/

2. Георге Бусар /Румын/

3. Батчулууны Батмагнай /ҮБТДС, “Ажнай” клуб/

3. Михал Сава /Молдав/

 

70 кг  

1. Евгений Недалько /Молдав/

2. Жеймс Грин /АНУ/

3. Шамилт Магомедов /ОХУ/

3. Зомбор Гуляй /Унгар/

 

74 кг  

1. Тейлор Калдвэл /АНУ/

2. Шамил Имам Османов /ОХУ

3. Муса Гурбаз /Турк/

3. Андрей Нагорный /Украин/

 

86 кг  

1. Пиотр Ланилов /Молдав/

2. Хрис Перри /АНУ/

3. Офир Вернстейн /Израиль/

3. Намик Коркмаз /Турк/

 

97 кг  

1. Фатиф Язарли /Турк/

2. Дустан Килгоре /АНУ/

3. Патрик Дублиновски /Польш/

3. Михало Сабо /Унгар/

 

125 кг

1. Турель Фортуна /АНУ/

2. Сахир Бозкурт /Турк/

3. Мариан Тодоров /Болгар/

3. Ричард Церкус /Унгар/

 

Багийн дүн

Нэгдүгээр байрАНУ

Хоёрдугаар байр             Турк

Гуравдугаар байрОХУ

Долоодугаар байр Монгол

 

Эмэгтэй чөлөөт бөх

48 кг  

1. Жасмина Миан /Канад/

2. Шиори Ито /Япон/

3. Анна Лукасяк /Польш/

3. Алёна Морева /ОХУ/

55 кг  

1. Чино Хамада /Япон/

2. Ирина Ологонова /ОХУ/

3. Татьяна Кит /Украин/

3. Саманта Стюарт /Канад/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top