Наадмаар нэмсэн лvvдэл жингээ гээх энгийн аргуудаас

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 15

Илvvдсэн махнаасаа жаахан хасаж гуалиг болоход тань туслах энгийн хэдэн зєвлєгєєг танд хvргэе. Энэ аргуудыг хэрэглэснээр та хэтэвчин дэх мөнгөө хэмнэж болох юм шvv.

Хоолоо тохируул гэхдээ бvv хас:

Таргалалт хоёр талтай. Хєдєлгєєн дутсанаас, эсвэл хоол унднаас шалтгаалдаг. Тиймээс дотроосоо эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Анхны шатанд хоол ундаа тохируулж, єєх тостой зvйл идэхгvй байх хэрэгтэй. Гол нь хоолондоо ногоо тvлхvv хэрэглэж болж єгвєл тэжээллэг жимс хэрэглэж болох юм. Эхний алхам ингээд л болоо.Та хєнгєн хvнс хэрэглэснээр эрч хvчтэй байж ухаан санаа чинь хvртэл эрvvл саруул байгааг мэдрэх болно.

Иллэг хvний бие дэх шаарыг зайлуулдаг:

За одоо гаднаас хийх эмчилгээгээ сонирхуулъя. Биедээ иллэг хийвэл илvvдэл махаа багасгаж таргалалтын эсрэг тэмцэж болох юм. Энэ их vр дvнтэй арга байх болно. Гэхдээ иллэгийг мэргэжлийн тvвшинд хийхгvй бол эмзэг хэсгvvдээ гэмтээж, усархаг хэсгvvдээ хєх няц болгож, судсаа гэмтээх аюултай шvv. Єєрєє иллэг хийхийн тулд эхлээд тос тvрхэж, биеийн тарган хэсгvvдээ зєєлєн илнэ. Энэ vед хєдєлгєєн зvрх рvv чиглэсэн байх хэрэгтэй. Аажмаар алгаараа даралтаа ихэсгэж, эрчимтэй болгоно. Нэг газар 3-4 минут илнэ. Цусны эргэлт сайжирсны дараа та энэ хэсгээ нухаж болно. Хоёр гараараа биеэ атгаж авч, хуруу болон алгаараа тэр хэсгийг яснаас нь салгах гэж буй мэт хєдєлгєєн, тодорхой хэмнэлээр дарах гэсэн хоёр хєдєлгєєн хийнэ. Ингээд 1-2 минут ийм хєдєлгєнєнийг хийсний дараа тарган газраа нийтэд нь хvчтэй дарахад тэнд хуримтлагдсан хаягдал шаар цусны системд орж, тэндээс биеэ гадагшилах болно. Уг иллэгийг усанд орсны дараахан арьж бvлээн чийглэг байхад нь тэжээлийн тосоор хийнэ.

Усыг зєв ашиглаж турж болно:

Таргалалттай гадна талаас нь тэмцэх єєр нэг ашигтай арга бол гидротерапия юм. Евродын шилдэг эмнэлгvvд энэ аргыг их хэрэглэдэг. Зориулалт нь иллэг шиг цусны эргэлтийг сайжруулж хаягдлыг зєєлрvvлэх юм. Хоёр тєрлийн арга байдаг. Нэгдvгээрт: тарган хэсгvvдийг даралттай усны урсгалаар vйлчлэх. Нєгєє нь биеийг халуун хvйтэн усанд ээлжлэн шумбуулах. Та vvнийг гэртээ туршиж болох юм. Ялангуяа єєх хєх, ташаанд хуримтлагдсан тохиолдолд 10-15 см-ийн зайнаас бvлээн усаар єєхлєг тарган газраа дээш доош нь шvрш.

Таргалалттай тэмцэх бас нэг арга нь саунд суух:

Саунд орсны дараа vр дvнтэй vед 30 хувь хvртэл хаягдал шаар биеэс зайлуулагддаг. Хамгийн ашигтай нь єндєр хэмийн vйлчилгээний vрээр биедээ гvн цэвэрлэгээ хийж болох юм. Мэдээж саунд орохдоо мєрдєх журам бий энийг танд vлдээе. Ингээд л та хэн нэгний туслалцаа бас их мєнгє зарцуулж байж жингээ хасах хэрэггvй боллоо.
Эдгээр аргуудаас л нэгийг нь дагнаж хэрэглэхэд л гvйцээ. Тун удахгvй зуны дэлгэр цаг эхлэхэд та хамгийн гоо сайхан нь байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top