Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой осол өнгөрсөн зургадугаар сард гарсан.
Ослын улмаас 6 хүн нас барж, 44 хүн хүнд, хөнгөн гэмтэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгвэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж дөрвөн удаа хагалгаанд ороод байсан нэг зорчигч өчигдөр нас барсан байна.

Сэтгэгдэл ( 2 )
Насжилт нь дууссан автобусаа солиочээ хоёр дугуй нь өнхрөөд бүтэн 3-4 цаг замын машинд гар өргөж хүүхэдтэй хүмүүсийг суулгаж явулсан даг арай дэндүү
Архангайн шуудангийн автобус яг ингэж унах шахсан ш тээ хоёр дугуй нь салаад аймаар юм болж байхад нэг ч хэвлэл мэдээлэл бичихгүй байгаа нь харамсалтай