Голд таван залуу осолджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 15

Өнгөрсөн онд л гэхэд гол усанд 100-аад иргэн осолдож, нас баржээ. Гэтэл энэ жил ч олон иргэн тэр тусмаа хүүхдүүд, өсвөр насныхан живж амиа алдах нь их байна.

Энэ зун ихэнх нутгаар хур бороо ихтэй байгаагаас Хангай, Хэнтийн нуруу болон Зүүн зүгийн аймгуудын гол мөрнүүд үертэй байна. Үүгээр зогсохгүй өмнө нь сайр байсан газруудад ч үерийн аюул нүүрлэжээ.

Хамгийн сүүлд л гэхэд Сэлэнгэ аймагт 18-20 насны 5 залуу голд амиа алдсан. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын Онцгой байдлын албан хаагчийг хүн хүчний хүрэлцээгүйн улмаас өвчтэй байхад нь голд осолдсон иргэнийг аврах ажиллагаанд дайчилжээ. Харамсалтай нь салаан захирагчийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан  байна.    

Иймд хүүхдүүд, өсвөр насныхан гэлтгүй залуус ч амралтын өдрүүдэд найз нөхөдтэйгээ голын эрэг  дээр амарч зугаалахдаа ихээхэн болгоомжтой, хянуур байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top