Боко Харамын дэд удирдагчийг баривчилсанаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 16

 

Харин Нигерийн цагдаагийн алба Боко Харамын нөлөө бүхий гишүүнийг баривчилсан тухай өнөөдөр мэдэгдлээ. Тэд Нигерийн Балмогийн ширэнгэн ойд тусгай ажиллагаа явуулж Мохмаед Закари хэмээх 30 настай эрийг баривчилсан гэнэ. Тэрбээр Боко Харам бүлэглэлийн хоёр дахь нөлөө бүхий этгээд бөгөөд багагүй хугацаанд эрэн сурвалжлагдсан гэнэ.Закариг долоон хүний үхэлд шууд буруутгаж, охид, хүүхдүүдийг хулгайлан наймаалцсан хэрэгт давхар эрүү үүсгэсэн тухай Нигерийн цагдаагийн алба мэдэгджээ. Олон улсын Хүний Эрхийн байгууллага 2014 оны тайланд өнгөрсөн хугацаанд Боко Харам бүлэглэлд багтах 2053 гишүүн амиа алдсан тухай мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top