Москва хотын метронд гарсан осолтой холбогдуулан өнөөдөр тус хотод гашуудал зарлалаа. Өчигдөр өглөөний 08.35 цагийн үеэр "Славянский бульвар", "Парк Победы" станцуудын хооронд хурдтай явж байсан метроны гурван галт тэрэг замаас гарсны улмаас 22 зорчигч амь эрсдэн, 140 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн зорчигчдоос 63 нь маш хүнд байдалтай, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. Ослын улмаас эвдэрч гэмтсэн галт тэргүүдийг задалж, метроны хонгилоос гаргах их ажил өрнөж байна гэж "Итар тасс" мэдээлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )