Хан-Уул дүүргийн 2 иргэн боомоор өвчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 17

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Хүйтний хонхорхойд нутаглаж байгаа Төв аймгийн Баянцагаан сумын иргэн н.Нармандахынд хоёр иргэн энэ сарын 13-нд үхсэн малын сэг зэмийг задалсан байна. Үүний улмаас С.Ганбаатар (54 настай эрэгтэй), Д.Наранцэцэг (48 настай эмэгтэй) нар боомын халдвар авсан шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д эмчлүүлж байна.  

Тухайн голомтод 1100 бог, 75 адуу, 64 үхэр нийт 1239 толгой мал байгаа бөгөөд гурван км-ийн радиустай хорио цээрийн дэглэм тогтоож холбогдох арга хэмжээ авчээ. Үхсэн хоёр хонь, хоёр ямааг устган урьдчилан сэргийлэх үзлэг, тарилга, ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top