Дуу цахилгаантай түр зуурын бороо орно

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 17

Ихэнх нутгаар үүлэхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна гэж Ус цаг уур очрны хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top