Германы шигшээ баг 25 сая еврогоор шагнуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 17

Бразильд болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч тэргүүн байр эзэлсэн Германы хөлбөмбөгийн шигшээ багийн  тамирчид аваргын цом, алтан медалиас гадна Олон улсын хөл бөмбөгийн холбооны мөнгөн шагналтай буцаж байна. Немцийн хэвлэлүүдэд бичсэнээр дэлхийн аварга баг 25,7 сая евро буюу 35 сая доллараар шагнуулжээ.
Ингэснээр Бразильд болсон ДАШТ-ээр эх орныхоо нэрийг өргөсөн германы шигшээ багийн хөлбөмбөгч бүр 300 мянган еврогийн шагнал авах болж байна гэж ИТАР-ТАСС тэмдэглэсэн байна.  
Харин мөнгөн медалийн эзэн болсон Лионель Месси ахлагчтай Аргентины баг 18,4 сая, хүрэл медалийн эзэн Голландын баг 16 сая еврогийн шагнал хүртсэн байна. Энэ удаагийн ДАШТ-ын шагналын нийт сан нь 576 сая доллар юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top