Буриад зоны “Алтаргана” их наадам маргааш Хэнтий аймгийн Дадал суманд эхлэх гэж байна. Тус наадам нь Буриад үндэстний соёлын өв уламжлал, ардын зан заншлыг хөгжүүлэх, буриад зоны дуу хуур, урлаг, спортын уламжлалыг хадгалан үлдэх зорилгоор зохион байгууллагддаг билээ.
Энэ удаагийн наадмаар "Буриадын нэг өдөр" сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр, туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болохоос гадна уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, гоо бүсгүйн тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )