14 настай унаач хүүгийн биеийн байдал хүнд байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 17

Нямсүрэнгийн Төмөрхуяг хэмээх 14 настай хурдан морь унаач хүү энэ сарын 11-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын наадмаар даага унажээ. Харамсалтай нь тэрбээр уралдааны явцад дааганаасаа унаж, ухаан алдсан тул сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Хүүг яаралтай аймгийн эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан ч эмнэлэгийн машин шатахуунгүй байсны улмаас сумын эмнэлэгт нэг хонуулжээ. Улмаар 7-р сарын 12-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж тархины зүүн талын яс цөмрөлттэй, цус хуралттай гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орсон байна. Хүү өнөөдрийг хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт ухаангүй хэвтэж байгаа юм. Хүүгийн бие тааруу байхад өнөөдрийг хүртэл наадмын зохион байгуулагчид, засаг дарга нь ямар ч арга хэмжээ авахгүй нүд нь балай чих нь дүлий байгаа юм. Нэг хүүхдийн эрүүл мэндээр наадчихаад байгаа наадмын зохион байгуулах комисс уяачдын наадам зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Энэ нь дахин унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насаар наадах вий гэсэн болгоомжлолыг олон нийтэд төрүүлж байгаа юм. А.Баярмаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сум(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

сумын эмнэлэг шатахуунгүй блаа гэхэд засаг дарга нь нөөцөөсөө гаргах эсвэл уяач нь ч гэсэн хувиасаа аймаг орох шатахуун гаргах сэтгэл дутаж дээ нөгөө хүүхдийн эрх гэж худлаа орилогч хүүхдийн бгууллага болон нийгмийн ажилтан нар нь яагаад хурдан эмнэлгийн тусламж хүргэх тал дээр анхаараагүй юм бол тэдэнд ажлаа хүний төлөө гэсэн сэтгэл бхгүй бна даа яана даа

1  |  0
zochi(112.72.11.118) 2025 оны 03 сарын 13

Davarsan novshnuudiig hurdan shiitgeechee

1  |  0
zochi(112.72.11.118) 2025 оны 03 сарын 13

Davarsan novshnuudiig hurdan shiitgeechee

1  |  0
darvin (202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

xun adguuciin ali xeregtei be naadmiin komiis geed baigaa noxduudiig shuuxed ogbol taarna

1  |  0
зочин(202.55.183.245) 2025 оны 03 сарын 13

лай ланчиг нь хожим өөрсдөд нь ирнэ...

1  |  0
zoloo(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

ingej naadaj bn ch gej yadag yum huuheg uhvelyav yum mungu huusun muusain yumnuud ur huuhedgui yum bh daa

1  |  0
Hn(182.249.245.150) 2025 оны 03 сарын 13

Yanaa. Muuhai humuus yma

1  |  0
Top