ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаа бөгөөд хэрэглээний оргил цагуудаар чадлын дутагдалд орох магадлалтай болсон байна. Тиймээс Диспетчерийн үндэсний төв ХХК-иас долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж болзошгүйг нийт ард иргэдэд сонордуулж байна.
УБЦТС ХК-ийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад дараах хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж болзошгүй юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
uu huurhii