Нас барсан залуучууд метанолын агууламж өндөртэй спирт уусан байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 17

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд архинд хордож нас барсан гурван хүний хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Түүнчлэн гар аргаар гэртээ архи үйлдвэрлэж байсан гурван тохиолдлыг холбогдох албаныхан илрүүлсэн байна. Иргэд архи согтууруулах ундааг худалдан авахдаа зөвшөөрөлтэй цэгээс авах хэрэгтэй гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэллээ.  

Сүхбаатар аймагт архинд хордон нас барсан дээрх гурван иргэн метанолын агууламж өндөртэй хүнсний зориулалтын бус спирт хэрэглэснийг шинжилгээгээр тогтоожээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top