Нийслэлд дуу цахилгаантай бороо орно

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 18

Баруун болон говийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэхэг. Баруун болон говийн нутгийн баруун хэсгээр, төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 20-22 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.112.16) 2025 оны 03 сарын 13

Хичнээн удаан юм бэ аль дээр үеийн хэргийг хурдан шийдмээр юм Тэртээ тэргүй хүн алсан нь тодорхой зүйлийг хурдан шийдвэрлээд энэ муу халтар залууд тохирох ялыг нь өгөх хэрэгтэйш дээ

1  |  0
Top