10.00 цагт АСА циркийн гадна талбайд, 13:00 цагаас 7 буудлын эцэст тус тус Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 дугаар тушаал "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болно.
11.00 цагт НИТХ-аас баталсан 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг цахимаар олгох журам батлагдсантай холбоотойгоор ирэх сараас эхний байршлуудад газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх болсон талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ.
12.00 цагт "Монгол ньюс"-т Монголын шатрын холбооны удирдах түр зөвлөл хэвлэлийн бага хийнэ.
18.00 цагт “Улаанбаатар уран баримал -2014” наадмын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдсан 30 уран баримлаас шилдгийн шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа, урлагийн тоглолт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Сэтгэгдэл ( 0 )