Финляндын эрдэмтэд саяхан түрүү булчирхай хорт хавдарыг илрүүлдэг нэгэн сонирхолтой туршилтыг хийсэн байна. Тусгай бэлтгэгдсэн нохой түрүү булчирхайн хорт хавдартай хүний шээсний дээжийг үнэрлэх замаар хорт хавдрын шинж тэмдгийг 98 хувийн амжилттай илрүүлжээ. Гэвч эрдэмтэд эмнэлгийн нөхцөлд нохой ашиглан хорт хавдар илрүүлэхэд цөөнгүй бэрхшээлтэй учирна гэж үзсэн учраас хорт хавдрыг үнэрлэж оношлох зориулалт бүхий “электрон хамар” зохион бүтээх санаачлага гаргасан байна. Одоогийн байдлаар хүний шээсний дээжээс хорт хавдартай холбоотой органик нэгдлүүдийг шинжлэх замаар өвчнийг тодорхойлох тусгай багаж хэрэглэж эхлээд байгаа гэнэ.Финляндын эрдэмтэд ойрын хугацаанд зөвхөн шинжилгээний дээжийг үнэрлэж бүх төрлийн хорт хавдрыг тодорхойлох чадвартай “Нано-хамар”-ыг бүтээхээр зорьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )