Ч.Хүрэлбаатар: Шударгаар татвараа төлж байгаа ААН-үүдэд илүү таатай хууль болно

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

Татварын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс  УИХ-ын хаврын  чуулганаар Татварын багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж татвар төлөгчид болон бизнес эрхлэгчдээс санал аваад байгаа юм.  Хэлэлцүүлгээр ирүүлсэн саналын тоог дэлгэрүүлэн авч үзвэл:

  • ААН-ийн орлогын албан татварын тухай хуультай холбоотой санал 2036, 
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 1340,
  • Татварын ерөнхий хууль 1082,
  • НӨАТ 647,
  • Дагалдах хуультай холбоотой  318 санал иржээ.

Шинэчилсэн хуулийн зорилго нь эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бус заалтуудыг цэгцлэх, татварын албыг чадавхжуулах зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулжээ.

Өнөөдөр Монгол Улсад Татварын албанд бүртгэлтэй 132 мянга гаруй ААН бий. Үүнээс 398 буюу дөнгөж нэг хүрэхгүй хувь нь ААН-ийн орлогын албан татварын 85 хувийг бий болгож байна. Үндсэндээ 130 мянган ААН-ийн орлогын албан татварын 15 хувийг төлж байгаа юм.

Татварын багц хуулийг өөрчилснөөр  татварын орлого буурах уу гэдэг асуулт урган гарч байгаа юм. Тэгвэл Сангийн яамны урьдчилсан тооцооллоор хэрэв дээрх хуулийг амжилттай хэрэгжүүлж чадах юм бол бизнес эрхлэгчдийн татварын орлого буурахгүй гэж үзэж байгаа аж. Сангийн сайдын танилцуулснаар "2018 онд Татварын 3 хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх гэж байна. Хуулийн үр дүнд эдийн засгийн хүрээг нэмэгдүүлж, ажлын байр олноор бий болно гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  "Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт"-ын үеэр онцлон хэлсэн юм.

Тэрбээр "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 25 хувийн босгыг 6 тэрбум төгрөг болгон өөрчилнө. Шууд бусаар эрх борлуулсны орлогын татварын харилцааг тусдаа зүйлээр зохицуулж, эцсийн эзэмшигчийн тодорхойлолтыг шинэчлэнэ. Монгол Улсын аж ахуйн нэгжийг банк гэж ялгахгүйгээр хөрөнгийн биржээр бонд гаргавал хүүгийн орлогод таван хувийн  татвар ногдуулна.  Шударгаар татвараа төлж байгаа ААН-үүдэд илүү таатай хууль болно. Эсрэгээрээ татвараас зайлсхийх тохиолдолд илүүтэй хариуцлага тооцох болно. Татвар төлөгчдийг тайлангийн алдаа гаргахаас урьдчилан сэргийлнэ.  Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана. Илүү төлсөн татварыг нэн түрүүнд буцаан олгоно. Ингэснээр ААН-үүдэд тулгардаг санхүүгийн хүндрэлүүд буурна гэж үзэж байна. Татварын байцаагчийн буруугаас хохирол гарсан тохиолдолд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлнэ.  Төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагатай хандах ёстой" гэв.

2017 оны III улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байна.

 Татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно.

Мөн орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно гэж шинэчилсэн найруулгад тусгажээ.

Ингээд  Сангийн яамнаас боловсруулсан Татварын багц хуульд ямар ямар  өөрчлөлт орж байгаа талаар багцлан танилцуулъя.

Татварын Ерөнхий хуульд:

  • Татварын өр төлөх хугацаа 2 сар байгааг 24 сар болгон сунгана,
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмгдүүлнэ,
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа, доош бол 2 удаа тайлагнадаг болно.

ААНОАТ-ын тухай хуульд:

  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,
  • X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
  • Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

ХХОАТ-ын тухай хуульд:

  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
  • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,
  • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.
  • Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
  • Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасагдуулна,
  • Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
  • Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.  

 

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
IRGEN(64.119.16.43) 2018 оны 03 сарын 29

TA TER HAUS BAIR HOTGOR SHANAGAA TAILBARLAA HULGAI HIIJ BAIGAAGAAS OORTSGUI SHUU NOEN SAIDAA

0  |  0
irgen(66.181.181.62) 2018 оны 03 сарын 29

muu nowshnuud ta nar il tod vnencheer tailagnaj tatvaraa tulj baisan aj ahiun negjvvdiig hamag baidgiig nuraagaad gudamjind shahaj gargaad uursduu nuuj bgaad 34 ih nayd tugrguur uursdiiiguu urshuusun shvv muuu lalaruud mini

0  |  0
зочин(103.9.88.162) 2018 оны 03 сарын 29

Тэрбумын орлоготой Том компаниудад татвар нь буурч ашигтай хууль гарах нь дээ

0  |  0
mm(202.9.41.174) 2018 оны 03 сарын 29

ajil hiisen dvr esgeh gj yadaj yum...NDshimtgelee nemsen bizdeeee

0  |  0
зочин(119.40.98.162) 2018 оны 03 сарын 29

Ноён сайд аа... татварын ерөнхий хуулинд Татвар төлөгчдын эрх ашгийг хамгаалдаг байсан ганц зүйл заалт нь татварын байцаагчийн Актанд маргаан үүсгэх явдал байлаа. энэ эрхийг нь одоогийн хуулийн төслөөр мөнгөн төлбөртэй болгож /10хувь/ боймлож байгааг чухам юу гэж ойлгох билээ. /42 дугаар зүйл/

0  |  0
zochin (202.179.25.147) 2018 оны 03 сарын 29

ingeed batlagdval bolomjiin l ym bna. t

0  |  0
зочин(202.179.27.184) 2018 оны 03 сарын 29

аман дээрээ нээг л их Гоё ярьсан, амьдрал дээрээ шаал Худлаа

0  |  0
Top