Руби Рөүсийн мөрөөдөл биелж супер баатар болно

2018 оны 08 сарын 09

  Жүжигчин Руби Рөүс DC комиксын тусгай дүр болох “Batwoman”-д тоглохоор болжээ. Киноны зураг авалт аль хэдийн эхэлж найруулагчаар нь “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” киноны продюсер Каролин Драяс ажиллаж байгаа юм.

Руби Рөүс нь “Улбар шар бол шинэ хар” киногоороо дэлхийд танигдсан лесби жүжигчин. Хэрэв энэ цуврал сонгогдвол DC-ийн түүхэн дэх анхны ЛГБТ супер баатартай цуврал болох аж.

Тэрбээр “Инстаграм” хуудсандаа “Сарьсан багваахай торноосоо мултарлаа. Би үнэхээр баярлаж, догдолж байна. Багын мөрөөдөл минь удахгүй биеллээ олно” гэжээ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top