Ихэр эгчээ биедээ тээж явдаг 14 настай охин

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

14 Настай Вероника Комингузи Филиппиний Илиган хотод оршин суугч нэгэн ажээ. Тэрбээр тогтмол сул цамц өмсдөг. Учир нь түүний цээжин хэсэгт нь илүү мөч ургасан байдаг төдийгүй өсөж томрох бүрд нь улам томордог байна.

Түүний ээж Флора анх гэдсэндээ хоёр ихэр тээсэн боловч ихрүүд хоёулаа төрж чадаагүй юм. Тодруулбал Вероника охин ихэр дүүгийнхээ биеийг өөртөө шингээн төрсөн юм. Төрөөд удаагүй байхад нь тусламж үзүүлэх боломжгүй байсан учир мөчүүдийг салгаж авч чадалгүй өдийг хүргэсэн байна.

Эдгээр мөчүүд өсч томрохоос гадна түүний хүслээс үл харгалзан үе үе хөдөлдөг тухай ярьжээ.  Түүний гэр бүл охиныг Тайландад мэс засал хийлгэхээр болсон бөгөөд эдгээр мөчүүд нь амин чухал эрхтэнтэй нь холбоогүй учир мэс засал хөнгөн болно хэмээн хариуцсан эмч нь хэлжээ.


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ханна  (66.181.160.21)  2025 оны 03 сарын 13

Хөөрхий дөө

1  |  0
хн (66.181.178.237)  2025 оны 03 сарын 13

Parasitic twin гэдэг үзэгдэл.

1  |  0
Top