“Louis Vuitton”-ы модель залуу найзынхаа аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 15

Лондоны оршин суугч 24 настай Жорж Кохыг хамт ажилладаг хүнийхээ аминд хүрсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Түүний гарт амиа алдсан гэх 25 настай Харри Узока нь модель аж. Жорж Кох нь “Louis Vuitton”, “Paul Smith”-ттэй хамтран ажилладаг модель бол Харри Узока “Zara”, “Mercedes”, “Everlane”-ийн модель байжээ. Харриг нас барахын өмнөхөн кинонд тоглох санал ч ирж байсан гэнэ.

Залуус найзалдаг, Харри Жоржд моделийн гараагаа эхлэхэд нь тусалсан байжээ. Харин хожим нь тэрээр найзыгаа өөрийнх нь стилийг хуулж байна гэж буруутгасан байна. Харри найзыгаа өөрт нь атаархсандаа ингэж байна гэж үздэг байжээ. Мөн Жорж Харригийн найз бүсгүй, модель Руби Кэмпбеллтэй унтсан гэж зарласны дараа маргаан ширүүссэн байна.

Тэд Харригийн гэрийн ойролцоо уулзахаар тохирч, Жорж хоёр залуутай хамт иржээ. Амиа алдсан модель залуугийн хөрш ярихдаа “Тэднийг хутга шөвөгтөө тулна гэж бодоогүй. Зүгээр л зодолдох байх гэж бодсон. Харин Жорж хутга гаргаж ирсэн” гэсэн байна. Тэрбээр найзыгаа гурван удаа хутгалсны нэг нь зүрхэн тус газрыг нь оножээ. Харри түргэн тусламжийн машин ирэхээс өмнө нас барсан байна. Жорж Кох өөрийгөө хамгаалахаар хутга гаргаж ирсэн гэж мэдүүлж байгаа аж. Тэрбээр найзтайгаа эвлэрэх гэж ирсэн ч Узока түүн рүү дайрч, хутганд нь оногдсон гэж мэдүүлжээ. Мөн Харригийн найз бүсгүйтэй унтаагүй, унтах байсан гэж хэлснээс өөр зүйлгүй гэсэн байна.

Модель Жорж Кох болон түүний хоёр найзыг хүн амины хэрэгт буруутай гэж үзжээ. Сарын дараа эцсийн байдлаар ял оноох аж.

Гарри Узока и его девушка Руби Кэмпбелл

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.9.40.110)  2025 оны 03 сарын 13

атаархал хэнд ч хэрэггүй бүх хүн өөр өөр хүсэл мөрөөдөл авъяас билэг ур чадвартай

1  |  0
Top