Жош Бейтсон гэх энэ залуу Лондонд амьдардаг. Тэрбээр “Kinder” шоколадны рекламанд 2005 онд тогложээ. Ээж нь түүнийг шалгаруулалтад авчрахад компанийнхан цэнхэр нүдтэй хүүг шууд нүүр царайгаараа сонгожээ.
Жош одоо 24 настай, моделиор ажилладаг. Британи залуу 2016 онд Лафборо их сургуулийг төгссөн. Тэрбээр улс төр, олон улсын харилцааны мэргэжилтэй.
“Instagram”-аа идэвхтэй ажиллуулдаг түүнийг 147 мянган хүн дагадаг байна. Жош “Kinder”-ийн дүрээрээ бахархдаг аж.




О.Саша

Сэтгэгдэл ( 0 )