Оросын “Зөн билгийн тулаан”-ы од, 29 настай Мэрилин Керро өнгөрсөн сарын эхээр ээж болсон билээ. Мэрилин болон норвеги залуу Марк Александр Хансен нар хувийн амьдралаа олонд дэлгэх нь ховор. Тэгвэл Мэрилиний “Instagram”-даа хийсэн зураг олны анхаарлыг татжээ. Зөн билэгч бүсгүй хүүгийнхээ нэрийг нэлээд нууцалж байсан бол одоо тодорхой болсон байна. Хүүг Кайус-Уильям Хансен гэдэг аж.
Мэрилин Керро ээж болоод ямар их жаргалтай байгаагаа фэнүүдтэйгээ хуваалцжээ. Тэрбээр “Би өмнө нь эмэгтэй хүн байснаас биш ээж байгаагүй. Бид одоо гэр бүл” гэсэн байна.

![]()


О.Саша

Сэтгэгдэл ( 2 )
Az jargal hvsye