Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

09:30 цагт Аялагч Мөнгөндалай Сүхбаатарын талбай дээр сэтгүүлчдэд нээлттэй ярилцлага өгнө. 

09.00-13.00 цагт "Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь" бага хурал Нийслэлийн Улаанбаатар чуулгатай залгаа HUB Инновацийн төвд болно. 

11 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “UB Food Festival” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.

11:00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд МБШТ Гандэнтэгчэнлин хийд болон Буддын сүм хийдүүдээс хандив тусламын цуваа хөдлөх гэж байна. Өлгий хотод байгалийн гамшиг 2018 оны 7-р сарын 14-15 тохиолдсон билээ. Тусламжын цуваанд Монгол гэр иж бүрэн 10, Гандэнтэгчэнлин хийдийн Жасаас гурил, будаа, цай тэргүүтэн хүнс, гэр бүлийн хэрэгцээнд зориулсан хувцасны тусламж үзүүлэх юм.

Холбоо барих: 88048481, 360066, 88081261

11:30 цагаас Улс төрийн намууд мэдэгдэл хийнэ Монгол Ньюс мэдээллийн төвд

11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12:00 цагаас БСШУС сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.

14:00 цагаас Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Япон Улсын Нагоя их сургуулийн оюутнуудын хамтарсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт семинар  АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно. Утас:91968787

Эх сурвалж: www.ZINDAA.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top