ЗТХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нарын ажил хариуцсан албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотын Туул гол дээгүүрх баригдаж буй Баянзүрхийн 321 метр урт гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа.
НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс гүүрний ажлын явцад гарч буй хүндрэл бэрхшээл юу байгааг асуугаад, нийслэлийн хамаарах аливаа асуудал гарах тохиолдолд холбогдох байгууллагын удирдлагуудад хандан уламжлахыг дурьдаад Нийслэлийн ажил хариуцаж байгаа байгууллагын удирдлагуудад хандан гүүрний гүйцэтгэлийн ажлын хугацааг аль болох наашлуулах, ингэхдээ чанар, стандарт, хяналт, аюулгүй байдлын шаардлагыг сахин ажиллахыг үүрэг болголоо.
2020 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гүүрний ажил одоогоор 35 хувьтай, ажлын гүйцэтгэл нь төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа, бороо хур элбэгтэй зун болж байгаа ч хоёр ээлжээр ажиллан гүүрний зам барилгын ажлыг аль болох төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөхийг зорьж ажиллаж байгаа гэж гүйцэтгэгч компанийн удирдлагууд НИТХ-ын даргад мэдээллээ.
Баянзүрхийн гүүр ашиглалтад орсноор зүүн аймгуудын автозамын ачааллыг бууруулж, мөн үер усны үеээр зорчигч тээвэрчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах юм.
Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс зүүн бүсийн аймгуудаас Улаанбаатар хотруу орох орц, гарц болсон Баянзүрхийн товчоон дээр очиж бодит байдалтай нь газар дээр нь очиж танилцлаа.
Баянзүрхийн товчооноос Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам барих газрыг чөлөөлж, гүйцэтгэгч компаниа шалгаруулаад хоёр жил өнгөрсөн байдаг. Тус замыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр барихааар төлөлвлөсөн хэдий ч БНХАУ-ын зүгээс хөрөнгө шийдвэрлэх гэрээ нь хийгдэлгүй хүлээлт үүсгэжээ. Баянзүрхийн товчоогоор өдөртөө 6-10 мянган машин орж гардаг гэсэн судалгаа байдаг. Өнөөдрийн байдлаар тус замын даац хэтэрсэн, эвдрэл ихтэй нь осол аваар гарах нөхцлийг бүрдүүлж байдаг гэнэ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 25 км авто зам бол зөвхөн Налайх, Улаанбаатар хотын иргэдийн зорчих зам төдий биш бөгөөд Зүүн таван аймаг, Өмнөд хоёр аймгийг Улаанбаатар хоттой холбосон, мөн Нийслэлд ирсэн гадна дотнын жуулчдыг Горхи Тэрэлж, Цонжин болдогийн амралт, аялалын бааз руу хүргэх гол зам юм. Иймээс энэ замын ажлыг эхлүүлэх асуудлыг бид хаана, хаанаа анхааран ажиллаж байна. Нийслэлийн зүгээс зам барихтай холбоотой газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж дууссан. Замын санжүүжилтийн асуудлыг БНХАУ-ын Засгийн газраас олгох зээл тусламжийн хөрөнгөөр эхлүүлэх болсон. Гэрээ нь байгуулагдаад ажил эхлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн тохиолдолд маргааш ч гэсэн замын ажлыг эхлүүлэхэд бид бэлэн байгаа. Түүнчлэн Баянзүрхийн товчооноос Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам нь эвдэрч муудсаны улмаас зорчигч тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр асуудал байгаа. 2015-2018 онд тус зам дээр 40 хүн зам тээврийн ослоор нас барж, 980 гаруй хүн бэртэж гэмтсэн гэсэн тоон мэдээлэл байдаг. Хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод зам тавих ажлыг хойшлуулсаар ирсэн. Бид Баянзүрхийн шинэ гүүрний ажлыг дуусахаас өмнө хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдвэрлээд өгчихвөл Налайхын 20.9 км замын ажлыг эхлүүлж, дуусгахаар төлөвлөөд байна. Мөн Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас нийслэл хот руу орж буйгаа автомашинаас автозам ашигласны татвар хураамж нэртэй цөөн хэдэн төгрөг авахын төлөө урт дараалал үүсгэдэг үйл ажиллагааг зогсоож, Баянзүрхийн товчооны тасалбар хураах цэгийг ойрын хугацаанд татан буулгах, улмаар автомашины хяналт, зам ашигласны тасалбар тураах пост, малын хөлийн гоц халдвар зэрэг хяналтуудыг Налайхын 4-р зөрлөг Баянгийн болон Тэрэлжийн поструу шилжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ асуудлын хүрээнд ЗТХЯ-тай холбогдох гэрээ хэлэлцээр байгуулан ажиллах үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, НГА-ны дарга Э.Болорчулуун нарт үүрэг даалгалаа.
Тэрбээр “Хотоо постоор хувааж, Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас ирэх цөөн хэдэн машинаас зам ашигласны хураамж авахын тулд тулд очир дугаар, замын түгжрэл үүсгэдэг ямар ч зохион байгуулалтгүй ажил явуулдагыг таслан зогсооно. Налайх-Хонхор-Амгалан-Вокзал-Толгойт гэсэн чиглэлд төмөр замын Рейлбас явуулах ажлыг эхлүүлэхээр судлаж эхэлсэн. Төмөр замын ашиглалтыг сайжруулж олон тэрбум төгрөгөөр авсан ашиглахгүй байгаа рейлбасын ашиглалтыг бий болгон, Налайхад баригдах Үйлдвэр-технологийн паркийг Хоттой төмөр замаар холбох боломж нээгдэнэ. Мөн аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Энэ чиглэлийн судалгааны ажлууд хийгдэж байна" гэв.
Энэ талаар ЗТХЯ-ны ТНБД-ын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Мэргэн “Налайхын замын хөрөнгийг Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн төсвөөр хэрэгжүүлэхээр болсон байсан боловч тусгайлсан зээлийн хэлэлцээрийн асуудал удаа дараа хойшилсон. Энэ нь дотоодын эх үүсвэрээс санхүүжих хувь хэмжээтэй холбоотой. Ер нь энэ замын санхүүжилтийг дотоодын болон БНХАУ-ын зээл гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тогтсон. Улсын төсвөөс 15 хувийн санхүүжилтийг хийхээр зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгагдсан байсан. Гэвч Засгийн газраас зээлийн хэлэлцээрээ өөрчилж дотоодын эх үүсвэрийн санхүүжилтийн хувь хэмжээг бууруулж 95 хувийг гадаадын зээл тусламжаар, 5 хувийг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн. Тиймээс уг замыг барих хөрөнгийн асуудал 8 сарын сүүлээр юмуу, 9 сарын эхээр шийдвэрлэгэнэ гэсэн хүлээлттэй байна" гэв.
Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхын Цагдаагийн постын шинэ барилгатай танилцаад, дараа нь ЗТХЯ-ны Төмөр замын барилгын технологи хариуцсан мэргэжилтэн Ж.Болдхүү, Улаанбаатар төмөр замын суурь бүтэц хариуцсан албан дарга Ю.Нямжаргал, Налайх дүүргийн удирдлагуудын хамтаар Налайх дүүрэгт өмнө нь ашиглагдаж байсан төмөр замын нөхцөл байдалтай газар дээр очиж танилцаад, тус замыг ашиглах боломжийг холбогдох арга тооцоо судалгааг хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өглөө.
НИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 17 )
Хураамж авсан бол эргүүлээд хүнд тасалбар өг нэг эрхэм түгжирэл үүсгэн хураамж аваад хармаалж байна шүү дээ би улсдаа оруулж байгаа бол дуртай л өгнө
Амарсайхан Хуримын Ордныг нураалгах гэж байгаа гэж үнэн үү. Үнэн бол алалцана шүү бид
anhnii nariin tsarigiin zamiig nalaihaas ehelj baisan
Hotoos Tov aimag chigtei garaad butsad orj irhed ariutgal nertei duguiruu us tsatsuulah gej 1 tsag garan zogsoh yuma lalariin pizdaa yumaa
убаатараас зэлтэр ороход замын хураамж6000төг тэндээс нааш ирэхэд 3000 төг нэг машинаас ийм татвар замын нөхдүүд авч байна.энэ арай дэндүү бхйна.энэ их мөнгөөр ямар ажил хийдэг нь нүдэнд харагдаж гарт баригдах юм даанч алга.яг л 6жилийн өмнө байсан дүр хэвэндээ байна.эниыг шийдэж өгөхгүй бол ард түмнийг бас сорж мөлжиж байна шүү дэ.үүнийгээ цэгцэлж үзээч
Маш зөв ажил хийдэгт тань талархаж байна . Тэр 100 айл хурдан нүүгээсэй. Мөн албан байгууллагууд зогсооло төлбөртэй болгодог нь үнэн утгагүй ш дэ. Үйлчилгээний байгуллага байж .. Энэ дураара үйлдлийг таслан зогсоож байгаад баярлаж байнаа. Цаашид эзэнгүй юм шиг дураара дургидаг байдалд анхаарал хандуулж байгаарай. Амжилт
100. Айлын ажилд анхаарлаа тавиачээ
100 айлыг бодоорой.амарсайхан даргаа
100айлын асуудал яасан бэ амараа даргаа,хүч хүрэхгүй байна уу таны барьж авсан анхны ажил шүү амжилт хүсье.тэр хавиар бүр өнгөрсөн байна билээ
yum l bol hujaagaas zeelne gehiin uchnuun olon mashinaas avch bgaa huraamj tatvar haashaa orood bgaa yum sdanuudaa. negel udur hujaaguud uruu neheed orood ireh vii dee. ene malnuud hoich uedee yu uldeehgeed bhaa. bidnii ireedui hujaagiin bugs archij uruu tuluh deeree tulaad bna.
Байгууллага бүр үйлчлүүлэгчийнхээ төлөө ,үйлчлүүлэгчээ иатахын төлөө өмнөө машины зогсоол гаргаж байж үйлчлэх ёстой, гэтэл мөнгө хураахын тулд зам хааж түгжрээ үүсгэж байгааг болиулахгүй бол хот замбараагаа алдаж замын түгжрээг зохиомлоор ихэсгэж байна!!!!!!!
Маш зөв, Баянзүрхийн товчоо бол хот дотор байгаа, хотоос гаргаж Налайх орчимд хийх цаг болсон, Нэгэнт хот тэлээд уже 15-20 жил болсон байгаа
yag ene chin tuv zam,narni zamd tugjree uusgeed baina.ter huraamjiig kameraar burtgej tayvar deerees avaachee. hotoos salhind garch baigaa mashinuudaas nalaih teijiin saldag zam deer 1000 tugrug avah gej mash ih zohiomol tugjree uusgedgiig boliulah heregtei
Баянзүрхийн товчооноос Улиастайн уулзвар хүртэлх зам орж байгаа юм уу
ЗӨВ. Мөн хот дотор автомашины замаас байгууллага руу эргэх гарцаны аман дээр хаалт тавиад мөнгө хураадгийг болиул. Бөөн зохиомол түгжрэл үүсгээд байна. Байгууллага бүхэн үүднийхээ талбайг иргэдэд үйлчлэх биш мөнгө олох хэрэгсэл болгочихлоо шүү. Төрийн байгууллага хүртэл, Хангарьд, Чингэлтэй дүүрэг, ТЭДИ төв, Төмөр замын вокзал, Эмнэлэгүүд ...
ЗӨВ ЗӨВ ЧУХАЛ АСУУДАЛ ЯРИГДСАН БАЙНА