Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

2018 оны 08 сарын 27

Хүн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс Мал аж ахуй эрхлэх хориглосон бүсээс нүүсэн айл, өрхийн хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхэллээ.

Тухайлбал өнгөрсөн сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаар тогтоол, Нийслэлиийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/578 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 3.594 малыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлсэн билээ хэмээн Баянзүрх дүүргий ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top