София Ротаругийн биеийн байдал хүнд байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

 Дуучин София Ротару Уфад тоглолтоор явж байгаад гэнэт бие нь муудаж, 71 настай ардын жүжигчнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Түүний толгой хүчтэй эргэж байсан ч концертоо дуусгажээ. София Ротару одоо эрчимт эмчилгээний тасагт байгаа талаар түүний төлөөлөгч Андрей Неклюдов “StarHit”-д ярьсан байна.

Оросын зарим хэвлэлүүд дуучныг цус харвасан гэж мэдээлж байгааг төлөөлөгч нь болон Уфагийн эмч нар үгүйсгэжээ. “Бид София Ротаруг аврахаар тэмцэж байна. Дуучин ухаан орж, заримдаа ярьж байгаа. Тэр зүрхний шигдээс болоогүй. Цус харваагүй” гэж Уфагийн эмнэлгээс мэдээлсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (49.0.212.140)  2025 оны 03 сарын 13

Укаг хэн дуучин гэдгийм,Болд ямар ч гэсэн тухайн үедээ залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж байсан,одоо ч зөв явбал яаж амьдарч болдгтйг үлгэрлэсээр л яваа залуу

1  |  0
 (202.179.24.54)  2025 оны 03 сарын 13

ГАЙХАЛТАЙ САЙХАН ЭМЭГТЭЙ ШҮҮ, ГАЙХАМШИГТАЙ САЙН ДУУЧИН

1  |  0
 (183.177.96.131)  2025 оны 03 сарын 13

манай дуучин ариунаа сарантуяа болд уламбаяр нар 71 хүрчихээд тайзан дээр дуулж чадах болов уу даа айн

1  |  0
 (202.9.42.19)  2025 оны 03 сарын 13

сайхан эмэгтэй, гайхалтай дуучин

1  |  0
 (202.179.31.83)  2025 оны 03 сарын 13

мундаг шүү

1  |  0
Top