2019 оны нэгдүгээр сарын байдлаар нийгмийн сүлжээний хэрэглээ “Дэлхий ба Монгол Улсад” ямар байгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын гаргасан статистикийн танилцуулгад үндэслэн хүргэе.
Манай улсад энэ оны нэгдүгээр сарын байдлаар 2.2 сая фэйсбүүкчид байгаагийн 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэйчүүд байна.
44 мянган жиргээчид байгаагийн 79 хувь нь эрэгтэй, 21 хувь нь эмэгтэй байна. Тэгвэл инстаграм хэрэглэгчдийн тоо 400 мянга байгаагийн 61 хувь нь эмэгтэй, 39 хувь нь эрэгтэй. 170 мянган хэрэглэгч ЛинкдИнд бүртгэлтэй байгаагийн 57 хувь нь эрэгтэй, 43 хувь эмэгтэй байна.
Гар утсаар нийгмийн сүлжээнд холбогддог хэрэглэгчид 2.1 сая байна. Манай Монгол Улс фейсбүүк мессенжэрийг түгээмэл хэрэглэдэг 75 улсын нэг аж.
Тэгвэл дэлхийн түвшинд нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэгч 3 тэрбум 484 сая хэрэглэгч байна. 3 тэрбум 256 сая хэрэглэгч нь гар утаснаасаа нийгмийн сүлжээ хэрэглэдэг аж.
Хайлтын систем дээрх хамгийн их ХАЙЛТ-аар Google-д эхний тавд:
-Youtube
-Translate
-Mongol гэсэн хайлтууд бичигджээ.
Харин Youtube-ийн хайлтуудын эхний тавд:
-Duu
-Kino
-Voice
-Кино
-Дуу гэсэн хайлтын үгс бичигдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )
ӨНӨӨДРИЙГ ХҮРГЭЛ ӨӨРСДИЙН ГЭСЭН СҮЛЖЭЭГҮЙ УЛС ЦӨӨХӨН ХЭД Л БАЙНА ДАА , ӨРӨВДМӨӨР ЮМ ДАА ХӨӨРХИЙ