Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагаас 95,9 хувийг бичил, жижиг аж ахуйн нэгж эзэлдэг байна. Тэгвэл Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжихээр төсөлд тусгагджээ. Тодруулбал, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болох юм байна. Тэгэхээр хуулиараа Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэх ойлголтод хамаарагдах аж ахуйн нэгжүүд энэ зохицуулалтад хамрагдаж, татварын 90 хувийн ХӨНГӨЛӨЛТ эдлэх тухай яригдаж байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгө мөнгөний зарцуулалт жинхэнэ ЖДҮ-чдийг давж, нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн хамааралтайгаар хуваарилагдсантай холбоотой сэдэв халуун хэвээрээ энэ үед бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг эргүүлэн олгох тухай асуудал чуулганаар хэлэлцэгдэх нь ээ.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэдгийг тодорхойлохдоо:
Тэгэхээр Сангийн сайдын хэлж буйгаас үзэхэд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгжийн 95,9 хувь болох 183 169 аж ахуйн нэгж бичил, жижиг гэсэн ангиллын дагуу татварын 90 хувиа буцааж авахаар хуульчилснаар төсвийн орлогын тооцоололд ямар өөрчлөлтүүд орох вэ гэдэг асуулт мэдээж гарна.
Сэтгэгдэл ( 0 )