Дэлхийн улс орнууд жил бүрийн хавар залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Global Money Week” буюу “ Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийг зохион байгуулдаг. Тэгвэл Монголбанк “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Цэцээ Гүн" Ротаракт болон "Улаанбаатар" Ротаракт клубтэй хамтран хоёрдугаар сарын 20-ны өдөр “Learn, Save, Earn” лекц зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд 200 гаруй залуус оролцож, банкны хөгжил болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ Монгол Улсын "Эрдэнэсийн сан"-тай танилцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )