Компанийн тухай хуульд заасны дагуу Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг. Тэгвэл хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нөөр дуусгавар болсон бөгөөд хуулийн хугацаанд Хороонд нийт 51 ХК мэдэгдлээ ирүүлснээс 11 нь нийт 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Ногдол ашиг тараах 11 компанийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
“Говь” ХК 5 тэрбум 304 сая төгрөгийн ногдол ашиг тараана
"Говь" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн №2 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.8 /татварын өмнөх дүн/ төгрөг буюу нийт 5 тэрбум 304 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.
“Баян Тээг" ХК ногдол ашиг ХУВААРИЛНА
“Баянтээг” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хоёрдугаар сарын 11-ний өдрийн №04 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3958.7 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
“Монгол Базальт” ХК нэгж хувьцаанд 1 төгрөгийн НОГДОЛ АШИГ тараана
МХБ-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй "Монгол базальт" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нийт 56.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
“Хөвсгөл Алтан Дуулга" ХК нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашиг ХУВААРИЛНА
“Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн №02 тоот тогтоолоор компанийн хуримтлагдсан цэвэр ашгаас нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
“Монгол Шуудан" ХК 468 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна
"Монгол Шуудан" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №19/01 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.7 төгрөг буюу нийт 468 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
“Мах импекс" ХК нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашиг тараана
“Мах Импекс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт 456 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
“Талх чихэр" ХК нэгж хувьцаанд 200 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
“Талх Чихэр” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 200 төгрөг буюу нийт 204.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
“АПУ" ХК 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна
“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн №19/02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.
“ХҮРД" ХК 74.4 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна
“Хүрд” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №04 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 550 төгрөг буюу нийт 74.4 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"Мандал Даатгал" ХК 624.3 сая төгрөгийн ногдол ашиг тараана
"Мандал Даатгал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 624.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"Жуулчин Дюти Фрий" ХК 653.6 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна
"Жуулчин Дюти Фрий" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10,000 төгрөг буюу нийт 653.6 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
.
“Ард Даатгал” ХК 631.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилна
"Ард Даатгал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.27 төгрөг буюу нийт 631.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Мөн ногдол ашиг тараахаа мэдэгдсэн компаниудын жагсаалтад “Гутал” ХК, “УБ БҮК" ХК-иуд нэмэгдлээ. "Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хоёрдугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 777 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. "УБ БҮК" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хоёрдугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 131.5 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )