СУДАЛГАА: Эдийн засаг ИРГЭДИЙН НҮДЭЭР

2019 оны 02 сарын 22

MEC судалгааны байгууллага иргэдийн эдийн засгийн нөхцөл байдлын үнэлгээг хийжээ. Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 740 иргэнээс хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж цуглуулсан байна.

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын үнэлгээг иргэдээс тодруулахад МАШ САЙН гэсэн үнэлгээг 13 хувь нь өгсөн бол МАШ  МУУ гэсэн үнэлгээг 10 хувь нь өгчээ.

2019 оны эдийн засгийн нөхцөл байдлын хүлээлтийг тандахад судалгаанд оролцсон иргэдийн 11 хувь нь САЙЖИРНА гэсэн хүлээлттэй байгаа бол 31 хувь нь МУУДНА гэж таамаглажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top