“Нарлаг дэнж” нээгдэж, наймаачдын нар гарлаа

2019 оны 02 сарын 25

Дэнжийн мянга бол нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангадаг гол төв. Орон нутгаас зорин ирсэн малчид, худалдаачид эл төвд бүтээгдэхүүн нийлүүлдэг. “Хүчит шонхор” захын эсрэг талд “Нарлаг дэнж” хэмээх таван давхар худалдааны төв байгуулагджээ. Эл худалдааны төвд махыг ангилан ялгаж болох бүх төрлийн, орчин цагийн тоног төхөөрөмжийг суурилуулснаараа давуу талтай. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос махыг худалдан авах боломжтой боллоо.

“Нарлаг дэнж” худалдааны төвд бүх төрлийн хүнс, бараа бөөний болон жижиглэнгийн үнээр борлуулагдаж, 800 бизнес эрхлэгч ажлын байртай болох нь. Харуул хамгаалалт, камержуулалт, агааржуулалтыг цогцоор шийдсэн, урсдаг шат бүхий тус худалдааны төв нь хамгийн том автомашины зогсоолтой юм. “Нарлаг дэнж” худалдааны төвийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэнд худалдааны төвийг барьж байгуулсан зургаан ахан дүүс, тэдний аав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ж.Чимэд болон албаны хүмүүс оролцож, тууз хайчиллаа.

Увс аймгийн Улаангом сумаас гаралтай эл гэр бүл хөдөлмөрч, бүтээлч гэгдэж, нутгийн зон олон ам сайтай байдаг. Хүнсний ногоо импортолж, газар тариалангийн бизнес эрхэлдэг эл гэр бүлийн олон жилийн хөдөлмөрийн хөлс ийнхүү худалдаачдын ажиллах орчныг сайжруулсан “Нарлаг дэнж” болон сүндэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top