Санхүүжилтийг шийдвэл “Sany” групп хамтрана

2019 оны 02 сарын 26

Хүнд даацын машин механизмын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт бичигддэг БНХАУ-ын “Sany” группийн дэд ерөнхийлөгч Ли Жин Жин, ОХУ-ын бүс хариуцсан захирал Лин Хань  нарыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү хүлээн авч уулзжээ.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэх зураг аль хэдийнэ гарчихсан.  Улаанбаатарт ойрхон байрлалтай Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган уулзалтын үеэр хэлжээ.  

Харин БНХАУ-ын “Sany” группийн зүгээс “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Гэхдээ талууд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадвал хамтран ажиллах боломжтой гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top