Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ өнөөдөр /2019.02.28/ XX Их хурлаа хийж байна. Хуралдаанаар танхимын сүүлийн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шинэ удирдлагыг сонгох юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, О.Амартүвшин, С.Түмэнгэрэл нар нэр дэвшиж байна.
Сошиал орчинд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг тодотгосон мэдээллүүд цөөнгүй гарч байгаа. Тэгвэл нэр дэвшигч Ч.Ганхуяг өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан дараах зүйлийг өгүүлсэн байна.
“Амартүвшиндээ зориулаад нэг зүйл хэлэх гэсэн юм. Энэ бол миний Танхимаас авсан одон медаль. Надад байдаг цорын ганц одон энэ. Миний ажил хөдөлмөр, хийж бүтээснийг үнэлээд хүрч ирээд зүүж өгч байсан учраас, би гуйж худалдаж аваагүй учраас би эднийгээ нандигнадаг. Миний удирдаж байсан компаниуд 2000 оноос эхлээд 7-8 удаа Танхимын шилдэг нь болж байсан түүхтэй. Өөрчлөлт шинэчлэл хийнэ гэчихээд хуучны бохир бүх аргыг хэрэглэж байгаа чинь таалагдахгүй байна. 8 жил тэргүүлэгчид сууснаа ашиглаж, дүрэм өөрчлөн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг минь зөрчих гэж зүтгэж байгаа чинь таалагдахгүй байна. Хар ПиАр чинь таалагдахгүй байна. Хайрцаглаж байгаад, хуйвалдаж байгаад, хутгаж байгаад ямар ч хамаагүй үнээр сонгогдох гэж улайрч байгаа чинь таалагдахгүй байна. Нөгөө болохгүй бүтэхгүй болсон хуучны ялзарсан нөхөдтэй нийлж байгаад үүнийг хийж байгаа чинь таалагдахгүй байна. Монгол Улсад хууль үйлчилнэ. Танхимын гишүүд дүрмээрээ, өөрийн итгэл үнэмшил дээр тулгуурлаад сонголтоо өнөө хийнэ. Би агаар мэт хэрэгтэй болоод байгаа өөрчлөлт шинэчлэлийн төлөө явна” гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Амартүвшин Увсынх биш шүү дээ.Говь еАлтайнх. Гэхдээ УВС дөрвөд нь дээр дээ.ЖАГАА нь дээр дөрвөд хүн байгаа юм. Хэлэхээ ч хэлнэ хийхээ ч хийнэ. Манай дөрвөдүүд мундаг шүү дээ.
Амартүвшин Увсынх биш шүү дээ.Говь еАлтайнх. Гэхдээ УВС дөрвөд нь дээр дээ.ЖАГАА нь дээр дөрвөд хүн байгаа юм. Хэлэхээ ч хэлнэ хийхээ ч хийнэ. Манай дөрвөдүүд мундаг шүү дээ.
Монгол хүн л сонгогдох нь чухал байна шүү, эрлийз хурлийз, дөрвөд хүн хэрэггүй л дээ.
Ганхуягт байгаа сайхан ярьдаг авъяас чанар бий. Даанч Монгол Улсаас ангид тасархай Элбэгдорж шиг бие сэтгэлээ барууныханд хэдийнээ тушаачихсан этгээд байгаа юм. Ийм хүн тэрүүхэн тэндээ тэр англосаксууддаа үйлчлээд явбал таарна.
Увсынхан ямар билээ дээ,Амартүвшин бүр ч хэрэггүй, Амартүвшин Ганхуяг 2 бол нэг тэрэгний 2 дугуй, Лхагважав бол 999 гэж Ариунболдтой нийлж бизнесменүүдийг хулхидаж залилсан залилагч,Жагаа ч ам,ажил нь зөрдөг амьтан, гэхдээ Жагаа хамаагүй дээр, нөгөө 3 -аасаа.
Ene butehgui nuhur baihaa